Тусламж
Миний 365 бол Эрдэнэ Монгол ХХК-ийн ажилтны эрүүл мэнд, дадлыг дэмжих апп. Ажил олгогч байгууллагаас тань олгосон ERP код болон нэг удаагийн нууц үгээр нэвтэрнэ.
Түгээмэл асуулт
Нэвтэрч чадахгүй байна
Анх нэвтрэхдээ ERP код болон байгууллагаас өгсөн нэг удаагийн нууц үгээ оруулаад шинэ нууц үгээ тохируулна. Нууц үгээ мартсан бол хүний нөөц эсвэл админдаа хандаж шинэчлүүлнэ.
Алхам, нойр орж ирэхгүй байна
Профайл → Тохиргоо → Холбогдсон төхөөрөмж хэсгээс Apple Health (iPhone) эсвэл Health Connect (Android)-ийн зөвшөөрлийг шалгана уу.
Мэдэгдэл ирэхгүй байна
Утасныхаа тохиргоонд «Миний 365»-ын мэдэгдлийг зөвшөөрч, апп-аа хамгийн сүүлийн хувилбар руу шинэчилнэ үү.
Мэдээллээ устгуулах
1) itsankuz@gmail.com хаяг руу «Миний 365 — мэдээлэл устгах» гарчигтай имэйл илгээж, ERP код, овог нэрээ бичнэ. 2) Бид хүсэлтийг ажил олгогчтой тань баталгаажуулна. 3) 30 хоногийн дотор таны бүртгэл болон аппад оруулсан бүх мэдээлэл (эрүүл мэндийн бүртгэл, хоол, зураг, нийтлэл, сэтгэгдэл, мэдэгдлийн токен) бүрмөсөн устгагдана. Нэр, ERP код, албан тушаал зэрэг хүний нөөцийн мэдээлэл ажил олгогчийн системд үлдэнэ. Аппад оруулсан бүртгэлээ апп дотроосоо хүссэн үедээ өөрөө устгаж болно.
Холбоо барих
Асуулт, санал, алдааны мэдээллээ энэ хаягаар илгээнэ үү: itsankuz@gmail.com