Нууцлалын бодлого
«Миний 365» бол Эрдэнэ Монгол ХХК-ийн ажилтнуудад зориулсан эрүүл мэндийн апп юм. Энэ бодлого нь апп ямар мэдээлэл цуглуулж, хаана хадгалж, хэн үзэж болохыг тайлбарлана.
Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ
Зөвхөн доорх мэдээллийг цуглуулна. Харилцагчийн жагсаалт, микрофон ашигладаггүй. Байршлыг зөвхөн та дарсан үед нэг удаа уншина (доорх «Ажил ба кемп горим»-ыг үзнэ үү).
- Ажилтны мэдээлэл: ERP код, нэр, алба, хэсэг, албан тушаал, утасны дугаар, компанид ажилд орсон огноо. Эдгээрийг ажил олгогч танай байгууллага ERP-ийн файлаас оруулдаг.
- Хүйс, төрсөн огноо, ээлжийн хуваарь: эдгээрийг та аппад өөрөө оруулна. Админ мөн портал дээр оруулж болно.
- Эрүүл мэндийн бүртгэл: алхам, алхсан зай, шатсан илчлэг, нойр (унтсан, сэрсэн цаг, нойрны үе шат), ус, хоол, жин, биеийн үзүүлэлт, дасгал, цусны даралт, зүрхний цохилт (таны хэмжиж оруулсан болон дасгалын үеийн дундаж), цусны хүчилтөрөгч (SpO₂), сэтгэл санааны асуумж, тамхи, вэйпийн бүртгэл, тамхины судалгаа (хэрэглээ, үнэ, зорилго). Эдгээрийг та аппад өөрөө оруулна, эсвэл апп таны зөвшөөрлөөр Apple Health / Health Connect-оос уншина.
- Ээлжийн өмнөх асуумж: нойр, ус, ядаргаа, халуун, шинж тэмдэг.
- Зураг: профайлын зураг, нийтлэлийн зураг, хоолны зураг.
- Өөрчлөлтийн зураг: зөвхөн та харна; админ, эмч, удирдлага нээх боломжгүй.
- Аппын техникийн мэдээлэл: төхөөрөмжийн push token (сануулга, компанийн мэдээний мэдэгдэл илгээхэд; Expo-ийн мэдэгдлийн үйлчилгээ, Apple, Google-ээр дамжина), синкийн бүртгэл.
Эрүүл мэндийн өгөгдөл хаанаас ирдэг вэ
Apple Health (iOS) болон Health Connect (Android)-оос алхам, идэвхтэй илчлэг, нойр (унтсан, сэрсэн цаг, нойрны үе шат), зүрхний цохилтыг таны зөвшөөрснөөр уншина. iPhone дээр алхсан зайг мөн уншина. Android дээр идэвхтэй илчлэгийг тооцохын тулд нийт зарцуулсан илчлэгийг уншина. Зүрхний цохилтоос зөвхөн дасгалын үеийн дунджийг хадгална. Зөвшөөрлийг та өөрөө өгөх бөгөөд хэдийд ч буцааж авч болно.
Апп эдгээр сан руу юу ч бичдэггүй — зөвхөн уншина.
Ухаалаг цагны өгөгдөл (Apple Watch, Samsung Watch) нь цагнаасаа Apple Health / Health Connect руу очдог; апп тэндээс нь уншина. Апп цагтай шууд холбогддоггүй.
Хоолны зургийн AI тооцоо
Та хоолоо зургаар авбал тэр зургийг илчлэг, тэжээллэг бодисыг нь таамаглуулах зорилгоор OpenAI-д илгээнэ.
Зургийг манай сервер илгээдэг тул таны нэр, ERP код, эрүүл мэндийн бусад мэдээлэл хамт явдаггүй — зөвхөн зураг.
OpenAI-ийн API-аар илгээсэн өгөгдлийг тэдний загвар сургахад ашигладаггүй.
AI-ийн гаргасан тоо бол зөвхөн таамаг. Та хадгалахаасаа өмнө засаж болно, эмнэлгийн зөвлөгөө биш.
Дасгалын бичлэг
Дасгалын бичлэгийг YouTube-ийн тоглуулагчаар (youtube-nocookie.com) апп дотор тоглуулна. Бичлэг тоглуулахад YouTube өөрийн нууцлалын бодлогын дагуу мэдээлэл боловсруулж болно; апп таны эрүүл мэндийн мэдээллийг YouTube-д дамжуулдаггүй.
Ажил ба кемп горим
Энэ горим нь байгууллагаас нээсэн ажилтанд л харагдана. Энд бүртгэсэн мэдээлэл нь ажлын мэдээлэл бөгөөд эрүүл мэндийн бүртгэлтэй холбогддоггүй, ажлын эрхтэй ажилтан эрүүл мэндийн бүртгэлийг тань харж чадахгүй.
- Аюул, үл тохирол, ослын мэдээлэл, техникийн үзлэг, засвар: таны бичсэн тайлбар, зураг, байршил. ХАБЭА болон засварын эрхтэй ажилтан хариуцан үзнэ.
- Ростер, ээлж, баг: таны ээлжийн хуваарь. Нэг багийн хүмүүс таны нэр, албан тушаал, утасны дугаар, тухайн өдрийн ээлжийг харна.
- Сургалт: сургалтын явц, шалгалтын дүн, батламж, ирц. Сургагч багш үзнэ.
- Ээлжийн унаа: зорчигчийн жагсаалт, суудал, тасалбар, хүсэлт. Тээврийн ажилтан үзнэ.
- Кемп: өрөөний хуваарилалт, үйлчилгээний хүсэлт, зураг, зар мэдээтэй танилцсан тухай тэмдэглэл, хоолны үнэлгээ. Хоолны үнэлгээний зөвхөн дунджийг ажилтан үзнэ.
- Эрүүл ахуйн хэмжилт: ажлын байрны хэмжилтийг бүх ажилтан харна. Таны хувийн хэмжилтийг та болон эрүүл ахуйн мэргэжилтэн л үзнэ.
- Байршил: аюул мэдээлэх, яаралтай үед байршил хуваалцах, талбайн зураг дээр өөрийгөө харах үед таны дарсан тухайд нэг удаа уншина. Зөвхөн таны илгээсэн мэдээлэлд хадгалагдана.
- Камер: зураг авах, QR код уншихад ашиглана.
- Хээ, царай, ПИН: аппын түгжээг утасны өөрийн систем шалгана. Апп эдгээрийг авдаггүй, хадгалдаггүй.
- Сүлжээгүй үед бүртгэл, зураг утсанд хадгалагдаж, сүлжээтэй болмогц илгээгдэнэ. Гарах үед устана.
Хэн таны мэдээллийг үзэж болох вэ
Таны эрүүл мэндийн бүртгэлийг дараах хүмүүс л үзнэ:
- Та өөрөө.
- Эмч: зөвхөн таны асуумж эрсдэлтэй гарч, танд хяналтын хэрэг нээгдсэн тохиолдолд, тэр хэрэг хаагдтал.
- Админ: ажилтны бүртгэл, аппын агуулгыг удирдана. Админы үйлдэл бүр бүртгэгддэг.
- Удирдлага (COO): эрүүл мэндийн мэдээллийг зөвхөн албаар нэгтгэсэн тоогоор харна. Хувь хүний эрүүл мэндийн бүртгэл удирдлагад хэзээ ч харагдахгүй. Аяны тэргүүлэгчдийн жагсаалтыг доорх «Хамт олны хэсэг»-ээс үзнэ үү.
Хамт олны хэсэг
Нийтлэл, сэтгэгдэл, клубын гишүүнчлэл, аяны оноог байгууллагынхаа ажилтнууд харна. Эрүүл мэндийн бүртгэлээ нийтлэхгүй л бол тэдгээр нь хамт олонд харагдахгүй.
Аяны тэргүүлэгчдийн жагсаалт таны улирлын нийт оноог (100-аас) харуулна. Энэ оноо улирлын журмын дагуу биеийн хэмжилт (БЖИ, өөх, ус, ясны жин, дотор өөх), алхалт, идэвхтэй хөдөлгөөн, нойр, хорт зуршлын бүртгэлээс тооцогдох ч жагсаалтад зөвхөн нийт оноо харагдана; хэмжилтийн утга, бүртгэл тань бусдад харагдахгүй. Байгууллага тохиргоонд «Хувь хүний жагсаалтад нэр, зураг харуулах»-ыг асаасан үед л таны нэр, зураг энэ жагсаалтад ажилтнууд болон удирдлагад харагдана. Унтраасан үед жагсаалт нэргүй («Оролцогч 001» гэх мэт) харагдах бөгөөд та зөвхөн өөрийн мөрийг танина.
Та хамт ажиллагсдаасаа хэн нэгнийг хааж болно: тэр хүний нийтлэл, талархал, сэтгэгдэл танд харагдахгүй болох бөгөөд хаасныг нь тэр хүн мэдэхгүй. Зохисгүй нийтлэл, сэтгэгдлийг мэдээлэхэд админ хянаж шийдвэрлэнэ.
Хамт ажиллагсад тань таны нэрийг (овгийн эхний үсэг, нэр), алба, хэсэг, албан тушаал, профайлын зургийг харна. Нэг алба, хэсгийн ажилтнуудын нэр ийм хэлбэрээр давхцвал л тэднийг ялгахын тулд овгийг бүтнээр нь харуулна. Утасны дугаар, төрсөн огноо, ERP код тэдэнд харагдахгүй.
Хаана хадгалагддаг вэ
Өгөгдөл таны утсан дээрх аппын санд хадгалагдаж, утасны үйлдлийн системийн шифрлэлтээр хамгаалагдана. Тэндээс Supabase (PostgreSQL, Солонгос, ap-northeast-2) руу синк хийгддэг.
Зургууд Cloudflare R2-д хадгалагдана. Зураг руу хандах холбоос түр хугацаанд хүчинтэй, зөвхөн эрхтэй хүнд олгогдоно.
Мэдээлэл дамжих болон хадгалах үед шифрлэгдэнэ.
Хэр удаан хадгалах вэ
Эрүүл мэндийн бүртгэл нь та байгууллагад ажиллаж байх хугацаанд хадгалагдана.
Устгасан бүртгэл нэн даруй харагдахаа болих бөгөөд өдөр тутмын цэвэрлэгээгээр эцэслэн устгагдана.
Ажлаас гарсны дараа мэдээллээ устгуулах хүсэлтээ доорх хаягаар илгээнэ үү.
Ажил ба кемп горимын бүртгэл (аюулын мэдээлэл, үзлэг, сургалт, батламж, ростер) нь байгууллагын ажлын баримт тул ажлаас гарсны дараа ч байгууллага хадгалж болно.
Таны эрх
Та өөрийн бүртгэлээ аппаас үзэх, засах, устгах эрхтэй.
Apple Health / Health Connect-ийн зөвшөөрлийг утасныхаа тохиргооноос хэдийд ч цуцалж болно. Цуцалсан ч өмнө нь бүртгэсэн мэдээлэл хэвээр үлдэнэ.
Мэдээллийнхээ хуулбар авах, эсвэл устгуулах бол itsankuz@gmail.com хаягаар холбогдоно уу.
Бид юу хийдэггүй вэ
- Таны мэдээллийг зарж борлуулдаггүй.
- Зар сурталчилгаа эсвэл маркетингийн зорилгоор ашигладаггүй.
- Гуравдагч талын хяналт, аналитик, зар сурталчилгааны SDK суулгаагүй.
- Таны байршлыг арын горимд уншдаггүй, хөдөлгөөнийг тань хянадаггүй.
Холбоо барих
Эрдэнэ Монгол ХХК
Цахим шуудан: itsankuz@gmail.com
Сүүлд шинэчилсэн: 2026-11-09